Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 3-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 3-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Нүүрсний экспортын орлого өнгөрсөн оныхоос өсөх магадлал өндөр байна”, “Эрээний гаалийн агуулахад байгаа ачааг 14 хоногийн дотор татаж дуусгана гэв”, “Доллар олох бүх сувгаа хаачихаад “Доллар үнэтэй байна” гэж гоншигнохоо боливол яасан юм” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Замын хашлага солих бизнес гэж байхгүй”, “"Шарын гол" компани БНХАУ-руу нүүрс экспортлох туршилт хийлээ” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Газраа дээрэмдүүлсэн Түлэнхийн төв ашиглалтад оролгүй 10 жил боллоо”, “Таван олимпод “зодоглосон” эмч”, “Сорилтоор дүүрэн Л.Оюун-Эрдэнийн өдрүүд” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах