Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 13-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 13-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Х.Нямбаатар: Цаашид зардал хэтрэлтийн талаар хөндлөнгийн аудит оруулах хүсэлтээ тавина”, “Хамба Номун хан Д.Чойжамц ламтанд “Бат оршил өргөх” ёслол боллоо”, “Малчин саятан Б.Зоригтсайханы амьдралыг зураглахуй...” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Financial Times: Рио Тинто шинжээчдийн тайлантай танилцсаны дараа тайлбар хийнэ гэв”, “АН-ын ахмадууд залууст зайгаа тавиад холдох цаг болжээ”, “Э.Даваажамц: Ховдоос Дорнод аймаг хүртэл нэг гуталтайгаа л гүйсэн” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Б.Баасанцогтын хэргийг шүүхэд шилжүүлж, Ш.Нямдоржийн хэргийг прокурор хянаж байна”, “А.Номингэрэл: Өөрийгөө бүү гол, жижиг гэлтгүй санаагаа хэрэгжүүлээд үз”, “БСШУЯ: 4-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулна”, “Үндэсний шигшээ багийн цалин, урамшуулал” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















