Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 23-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 23-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “П.Бадрал: Агнистын гэгээ” бол олон үеийн монгол сэхээтний мөрөөдөл”, “Л.Баттөр: Ковидын халдвар есдүгээр сарын дундуур оргил үедээ хүрч болзошгүй”, ““Чанга гар” хүсэх, мухар сүсэг, туйлширсан үндсэрхэг үзэл нь эх орноо там болгодгийг Афганаас бид харж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Зүүн, баруунаа мэдэхгүй Засаг ноёдын түүчээ”, “Нүүрсний үнэ 106 хувиар өсөж, 166 ам.долларт хүрчээ” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “О.Батнайрамдал: “Алсын хараа-2050” бол 30 жилийн алдаа, оноог дэнсэлсэн хөгжлийн бодлого юм”, “Хүүхэд болгоны харцыг унших гэж багш бүхэн судлаач байдаг”, “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нийслэлчүүдийг 100 жил ундны усаар хангана” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















