Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 24-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 24-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Х.Ганхуяг: Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг урт хугацаатай болгох санал орж байгаа”, ““Чингис хаан” олон улсын нисэх буудал жилдээ 3 сая гаруй зорчигч хүлээн авах хүчин чадалтай” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Б.Мягмар: Төрийн байгууллагын ширээн дээр гаднын чихэр биш, дотоодын ааруул байх хэрэгтэй, “Сурвалжилга: Малчны хотыг эзэгнэсэн Дубайн ханхүүгийн отог-1” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Я.Энхээ: Хөгжингүй орнуудад ресторануудын нэгдсэн ХАБ байдаг”, “Т.Аваадорж: Жудаг, жаягаа мартсан уяачдаас татгалзъя” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















