Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 26-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 26-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Г.Амартүвшин: Хөгжлийн банкинд бүтцийн өөрчлөлт оруулж, Солонгосын ЭКСИМ банкны жишгээр явах юм билээ”, “Б.Ганбат: Олон сая төгрөг төлж авдаг боловсролыг орон нутгийн сургуулиуд дутахааргүй олгож байгааг ЭЕШ-ын дүнгээс харж болно” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Б.Баярбаатар: “Тосон тогоо” олон хүний амыг тосолсон буянтай”, “Говь цөлийн 33 зүйл хөхтөн амьтны өлгий нутаг уурхайн хөлд устахад ойрхон байна-I”, “Бэлэн боловсорчихсон ургацаа алддаг гашуун түүх давтагдах вий!”, “Афганчууд хаашаа хамгийн олноороо дүрвэж байгаа вэ?” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Дорнын эдийн засгийн форум ба Монгол Улсын боломжууд”, “Ж.Мөнхбат: Төрийн албанд эрх зүйн шинэчлэл хийнэ”, “С.Цэвээн: Төр иргэнээ гүтгэж, хэлмэгдүүлж, доромжилж болохгүй”, “Талибан: Афганистанчууд дүрвэхийг цаашид хүлээн зөвшөөрч чадахгүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах