Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хөрөнгийн зах зээл судлаач Б.Лхагвасүрэн: Яг үнэндээ тийм олон хүн койн авсан гэж би итгэхгүй байна”, “С.Эрдэнэ: Журмын нөхдөө хараад үнэхээр ичиж байна. Ийм сөрөг хүчин гэж байдаггүй юм”, “Монголчууд мөнгө үрэх, олох хоёроо ялгаж мэддэггүй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Говь Цөлийн 33 зүйл хөхтөн амьтны өлгий нутаг уурхайн хөлд устахад ойрхон байна-II”, “Нууцын зэрэглэлээр халхалсан шонхрын наймааг цэгцэлье!” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Х.Амаржаргал: “Рио Тинто” дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулахад нэг тэрбум ам.доллар зарцуулна”, “Д.Зүмбэрэллхам: Сахилга, ёс зүй хоёр ялгаатай”, “Б.Лхагвасүрэн: Иргэд криптовалют, койнуудад оруулсан мөнгөө алдах эсвэл мөнгө угаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах