Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 31-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 31-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Т.Доржханд: Нөхөн сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт ХҮН-аас Б.Найдалааг нэр дэвшүүлнэ”, “Л.Буянтогтох: Нэгдүгээр анги болон төгсөх ангийг хамруулан цомхон хичээлийн нээлт хийхийг зөвшөөрнө” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

“Өнөөдөр сонин”-ы өнөөдрийн дугаараас “Дарга нарын тэнэглэлээс болж хүүхдүүд хохирох вий”, “Цагаанхад-Гашуунсухайтын боомтын нүүрс тээврийг эхлүүлнэ гэв”, “Өмгөөлөгчийг хахууль зуучлан шүүгчид өгсөн гэм буруутайд тооцсон ч хариуцлагаас чөлөөлөв” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Их сургуулиуд төлбөрөөр “барьцаалахгүй” гэсэн чиглэл хэрэгжсэн үү”, “Намрын чуулган: Хувь хүний мэдээлэл, нууцыг хамгаалах хуулийг батална”, “Төрийн албан хаагч уучлал гуйгаад өнгөрөх биш хуулийн хариуцлага хүлээнэ”, “АНУ: Дельта хувилбар хүмүүсийн уушгийг “идэж” байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах