Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 2-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 2-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “ЭМЯ: Халдварын тархалт огцом өсч, өнгөрсөн зургадугаар сарын оргил үеийн түвшинг даваад байна”, “О.Мөнхсайхан: Цэц Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэхтэй холбоотой гаргасан дүгнэлтээ өөрчилнө гэж найдъя” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр сонин”-ы өнөөдрийн дугаараас “Уулзахын баяр, сэрэмжлэхийн учир”, “Цар тахлын дараах аялал жуулчлалын тэсрэлтэд хэзээнээс бэлдэх юм бэ”, “Балдорж буюу хэвлэлийн салбар дахь үзэгдэл” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Г.Занданшатар: УИХ хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарна”, ““Михаил”-ийн бодол юу вэ?”, “Халдварын эрсдэл буураагүй ч “хонх” дуугарлаа” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















