Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 3-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 3-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “М.Батбаатар: Арматураас шалтгаалж орон сууцны үнэ 200 мянган төгрөгөөр л өсөх судалгааг яам гаргасан байхад компаниуд 1-2 сая төгрөгөөр нэмж байгаа нь луйвар”, “Олимпиадын аварга сурагчдаа олимпийн медальтнууд шиг алдаршуулъя” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр сонин”-ы өнөөдрийн дугаараас “Уул уурхайн биржийн өсгөх өгөөж”, “Оросоос Дөнгөтийн Цоодолын авчирсан тавилга”, “Бие даан амьдрахад тусалдаг бужигнасан “айл”” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “УИХ-ын гишүүдэд тавьж өгсөн шилэн хоргоор хүүхдүүдийг хамгаалсан бол?!”, “Ч.Шархүүхэн: Цагаан аялгуу, шуранхайг хольж дуулдаг нийтлэг алдаа байна”, “Япон: Дельта хувилбар сургуулийн насныханд хурдацтай тархаж байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















