Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Х.Ганхуяг: Энэ хуулиар зөвшөөрөл олгох процесс нь ил тод, хугацаа, хариуцах эзэн нь тодорхой болно”, “Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг шууд өгөх бус хадгаламж, хуримтлал хэлбэр рүү шилжүүлэх боломжийг судалж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр сонин”-ы өнөөдрийн дугаараас ““70 мянгын багц”-ын цаана хэний, ямар эрх ашиг байна вэ”, “Хяргас нуурын Монгол Михаил”, “Инфляц Төвбанкны тавьсан зорилтыг давлаа” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “63000 өрхийн угаар мэдрэгчийг 24 цаг хянаж байна”, “Танилц: Төрийн нарийн бичгийн дарга нарын хөрөнгө”, “Алтанбулагаар нэвтрэх автомашинуудаас ариутгалын 80 мянган төгрөг авахгүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















