Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 23-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 23-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Жолооч С.Гэрэлтсүх: Хуучин картын барааны үе шиг бензиндээ хоногоор оочерлоод байж байдаг ийм тусгаар, ардчилсан улс гэж байх уу”, “Б.Пүрэвсүрэн: Бэрхшээл саадыг даван туулах, аяндаа цэгцрэх зүй тогтолд найдахаас өөр аргагүй байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Өргөн хэрэглээний хүнсний үнэ 20-30 хувиар өсжээ”, “Санхүүгийн тогтвортой байдлын тайлангаас анхаарах 5 үзүүлэлт”, “Б.Ундрам: Үйлдвэрлэлийн ослын эмчилгээний зардлыг нэмсэн” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Уул уурхайн олборлолтоос боловсруулах салбарт шилжинэ”, “Гамшгийн аюулыг сөрөхөд аврагчдын ур чадвар бэлэн”, “Г.Ёндон: Импортын шатахууны тодорхой хувийг авто замаар тээвэрлэнэ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















