Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 29-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 29-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ж.Цэвээнжав: Шатахуун нөөцлөх биш, харин нөөцлөх бензинийхээ мөнгийг дундын дансанд үргэлж байлга”, “Д.Сэрдарам: Тэрбум мод тарих санаачилгыг зөв зохион байгуулбал “Мянганы зам” шиг ирээдүй хойч үед хэрэгтэй том бүтээн байгуулалт болно” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “А.Бурмаа: Ковидын III тунгаас нэг сарын дараа томуугийн вакцин хийлгэж болно”, “АН шаардаж, МАН гэдийв”, ““Тамын тогоо” буюу Улаанбадрах суманд ураны олборлолт эхэлжээ-I”, “Олаф Шольц ХБНГУ-ын Канцлер болж магадгүй” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “COVID-19: 1.6 тэрбум хүүхэд сэтгэл санаа, боловсролоороо хохирч байна”, “Булганы дарга 5.5 тэрбумын малтай бол Дарханы Б.Азжаргал зургаан орон сууцтай”, “ЖДҮ-гийн хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах