Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Л.Дашням: Корона монголчуудад өөрсдийг нь маш сайн таниулж байгаа юм биш үү”, “Д.Ганбат: Хяналтгүй олонх ямар байдгийг Монголын ард түмэн мэдэрч байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас ““Тамын тогоо” буюу Улаанбадрах суманд ураны олборлолт эхэлжээ-II”, “Хаалттай хаалганы цаана хулгай л болдог юм даа”, “Хятадын 16 мужид цахилгаан тасалдаад байна” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хөлдөө тэшүүртэй хүүхэд бүрийн мөрөөдөл биеллээ”, ““АН-ууд” Дээд шүүхэд ханджээ”, “Дундговийн Засаг дарга 200 саяын машин хөлөглөдөг бол Увсын дарга хагас тэрбумын орон сууцтай” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















