Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 4-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 4-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Вирус судлаач Г.Цогзолмаа: Коронавирусийн халдвар нутагшин үлдэж, байнгын эргэлтэд байх магадлалтай”, “"Сонгууль болж байгаа юм уу даа, С.Зоригийн хэргийг яриад унах чинь?” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас ““Тамын тогоо” буюу Улаанбадрах суманд ураны олборлолт эхэлжээ-III”, “Д.Бямбасүрэн: Төр нь ямар бодлого явуулна, түүнээс улс орны хувь заяа хамаардаг”, “Түр орлон гүйцэтгэгчээр 900 хоног ажиллаж буй Төрийн албан тушаалтны хууль бус үйлдэл” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Монголын Томас Эдисон буюу Лувсангийн Хүрэлбаатар”, “З.Оюундарь: Соёл урлагийн хөгжилд уран бүтээлчдийн үүрэг их”, “Л.Оюун-Эрдэнэ: Хэн хэн хаана байгааг харж авлаа” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















