Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 6-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 6-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Өрхийн эмнэлгүүдэд сайн дурын 45 ажилтан өдрийн 50 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна”, “Ц.Мөнхцэцэг: Улс төрийн намд таван сая төгрөгөөс илүүгүй хандив өгөхөөр хуульчилж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Дунд гол руу цемент цутгаж, загас жараахайг устгаж байна”, “Ч.Галсан: Мод бол ертөнцөд үлдээж буй миний хөшөө юм”, “Стратегийн салбар улсдаа байх ёстой” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Олон улсад нэг багшид 13, Монголд 20 сурагч оногдож байна”, “Цөлжилтийг “чөдөрлөх” тэрбум мод”, “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудитыг улсын хэмжээнд хийж байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах