Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 7-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 7-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ерөнхий сайд асан М.Энхсайхан: У.Хүрэлсүх, С.Эрдэнэ хоёр ардчиллыг аварч үлдэхэд онцгой гавьяа байгуулсан улстөрчид”, “Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ: Төрийн албаны хуулийг зөрчиж 125 байгууллагын 361 албан хаагчийг томилсныг тогтоосон”, “Дижитал” болсон монгол хүн” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Тоглоом тоотой нь дээр!”, “Сэлбэ гол руу хөрсний усаа шавхаж буй барилгын компанийг хуулийн байгууллага шалгаж байна”, “Р.Нандинцэцэг: Жүжигчин хүн өөрийгөө эвдэж байж дүрээ бүтээдэг”, “Pandora papers | Хамгийн олон улстөрч, төрийн албан тушаалтан нь багтсан орнууд” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Онгоцны түлшээ “алдсан” импортлогчид Засгийн газрыг бойкот хийсэн үү”, “Чөлөөт бүс гацаанаас гарч эхэллээ”, “Цар тахлын үеэр ажилгүйдэл нэмэгдээгүй”, “Ц.Алдархишиг: Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг гурван сарын хугацаанд 3382 бүртгэгдсэн” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах