Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 8-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 8-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ерөнхий сайд асан Санжийн Баяр: Хийж амжаагүй, хэлж чадаагүй, зүрхлээгүй зүйлдээ харамсдаг”, “Хурандаа П.Бадамдорж "ЦЕГ-ын дарга Болдын хэлсэн үнэн бол хэн дуртай нь хорих анги руу нэвтэрч гэмт этгээдийг дур зоргоороо суллаад байх болж байна уу?” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Шатахууны хомсдол тойрсон эсрэг тэсрэг байр суурь”, “Ардчилал үзэл бодлоо илэрхийлэх дээр суурилдгийг МАН мартав уу!”, “Ч.Ундрам: Их, дээд сургуулийн засаглал нь хараат бус, судалгаа, санхүүжилт шийдэгдсэн байх ёстой” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “12 тэрбумыг хэмнэх 10 зардал”, “М.Тогтохжаргал: Дүр болгон намайг шинээр нээдэг”, “Монголд 150 саяын хөрөнгө оруулсан бол оршин суух зөвшөөрөл олгохоор тусгажээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















