Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 14-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 14-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Л.Галбаатар: Сэтгүүлч шүгэл үлээж, түүний мөрөөр авч хэрэгжүүлж буй бүх арга хэмжээнд оролцох ёстой”, “Ц.Мөнхцэцэг: Тайван замаар үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан хийх хүний эрхийг хууль хүчний байгууллагууд зөрчиж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Цалин санхүүгийн эрх чөлөөнд хүргэх үү?”, “Монгол Улс нүүрсний экспортоо нэмэгдүүлж чадах уу?”, “Хүчирхийлэгчдийг хүчин мөхөсдүүлье хууль тогтоогчид оо!” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Үндэсний номын сангийн шинэ байр ирэх оны төсөвт багтсангүй”, “Бүтээн байгуулалтын том төслүүдэд урд хөрштэй хамтарна”, “С.Цогтбаяр: Ромеро Бриттогийн бүтээл хүн төрөлхтөнд аз жаргал, эрч хүч өгдөг”, “Чингис хааны түүх бол дэлхийн түүх гэдгийг "Хаадын хаан" жүжгээр харуулна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















