Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Н.Гантулга: Төв аймаг төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг 100 хувь хангана”, “30 хувь нь гуравдугаар тундаа хамрагдвал тахал бараг дуусна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “УИХ үзэл бодлыг хэзээ шоронгоос гаргах гэж байна!?”, “Хууль зөрчин олон улсын чанартай авто зам дагуу олгосон газрыг цуцалъя”, “Хот төлөвлөлтийн оновчгүй бодлого иргэд, бизнес эрхлэгчдийг хохироож байна” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Их говийн эрдэнэсийн түлхүүрийг атгасан геологич хос”, “Цахим гарын үсэггүй “Дижитал үндэстэн””, “З.Мэндсайхан: Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл сайн байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















