Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Г.Дамдинням: Приусээ унаад явж байгаа иргэдийн машин тэр замд “сүйрч” байгаа шүү дээ”, “Д.Баярболд: Дархлаа сэргээх тун хийлгэсэн хүмүүсийн 99 хувь нь халдвараас хамгаалагдаж байна”, “Америкууд афган хэлмэрчээ авч гарахыг хараад “орхиод” одсон орос ах нараа санах юм даа” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Үндэсний бөхийн лигийн барилдаанд харцага Т.Баасанхүү түрүүллээ”, “Д.Ангар: Зээлийн хүүг хатуу бодлогоор бууруулахгүй бол Монголд хэзээ ч үйлдвэрлэл хөгжихгүй”, “Глобал Таймс: Монголоос Хятад руу экспортлох коксжих нүүрс 10-20 сая тонноор өснө” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Замчин баатар Н.Лхагвадорж”, “Д.Лянхуа: Боловсролын салбар дахь гадаадын зээл, тусламжийн төслүүдийн менежментийг сайжруулах шаардлагатай”, ““Төрийн их өгөгдөл”-д байгууллагуудын мэдээллийн санг нэгтгэнэ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















