Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 26-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 26-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ж.Бат-Эрдэнэ: Ачаа тээврээ нэмэгдүүлэхийн тулд ОХУ төдийгүй БНХАУ-тай өндөр тохиролцоонд хүрч, хамтын ажиллагаагаа сайжруулах шаардлагатай”, “Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслөөр ардчиллаас ухрах гэж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Кино театруудын тасалбарын үнэ 1000-4000 төгрөгөөр нэмэгджээ”, “Д.Ангар: Зээлийн хүүг хатуу бодлогоор бууруулахгүй бол Монголд хэзээ ч үйлдвэрлэл хөгжихгүй”, “Андрей Денисов: ОХУ, БНХАУ-руу нийлүүлэх нүүрсний экспортоо нэмэгдүүлэхэд бэлэн” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Б.Азжаргал: Дарханыг аж үйлдвэрийн том хот болгоно”, ““Хөөсөрсөн” жишиг үнэ нүүрс олборлогчдыг үүдээ барихад хүргэжээ”, “Монгол бөхийг дэлхийд тунхаглах” мэргэжлийн лиг” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















