Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 27-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 27-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Ганбаатар: Монгол Улс Рио Тинтотой байгуулсан хөрөнгө оруулалтын луйврын гэрээг өөрчилж, шударгаар хамтарч бизнес хийх ёстой”, “Хил хаагдсанаар мөнгөн эдлэлийн түүхий эдийн үнэ нэмэгджээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Оюутолгойн хөрөнгө оруулагчид буулт хийж эхэллээ”, “Өмнийн говьд гуравдагч боомт нээхийг санаархагчдыг илчлэх баримтууд”, “Нас барсан хүнээ 1600 болтол нь тооллоо, цаашид яах вэ!” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Х.Нямбаатар: “Рио Тинто”-гийн буултаас илүү “чанга” шаардлага тавина”, “Х.Амаржаргал: Оюутолгой төслөөс Монгол Улсад ирэх өгөөжийг 53 хувиас дээш болгох санал тавьсан”, “Б.Батцэцэг: Монгол Улс ШХАБ-д ажиглагчийн байр сууриа хадгална” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















