Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 28-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 28-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “М.Ариунболд: Монгол адууг генийн түвшинд ялгаж бүртгэлжүүлснээр хурдан морины уралдаан тойрсон хэрүүл цэгцэрнэ”, “Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар: Бусдыгаа “базна”, хянана гэсэн утгатай хуулийн шинэчлэл хийх гэж байгаад үнэхээр харамсаж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Эм, тариур тасарч, иргэд аргаа барж байна”, “Хууль зөрчсөн газрыг цуцлах шийдвэр гарсан ч барилгын ажил үргэлжилж байна”, “Өдөр тутмын сонин захиалах нь хүүхдийн төлөвшилд тустай” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Г.Ёндон: "Тавантолгой түлш" компани цэвэр бизнесийн зарчмаар ажиллана”, “Б.Жамсран: Тужийн нарсыг бид тужид нь сэргээсэн”, “Малчдын тоог нэмэхийн тулд жендэрийн хэвшмэл ойлголтыг халах хэрэгтэй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















