Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Нутгархах үзлийг дэврээх нь Үндэсний аюулгүй байдалд халтай”, “Д.Сосорбарам: Үзэл санаагаараа өрсөлддөг, чөлөөт сэтгэлгээтэй залуус энэ нийгэмд байгаад талархаж байна. Ийм хүмүүсийн тоо олшроосой”, “Х.Тэмүүжин: Засгийн газрыг хүний эрхийн хэмжүүрээр харахад бодлогын маш том ухралтууд хийж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Хууль зөрчсөн газруудад хэдэн зуун саяар үнэлэх хашаа барьжээ”, “Монгол төрийг чадавхгүй болгосон хуулийн заалтад хамаг учир байна”, “АНУ-ын уурхайнуудын ирэх жил олборлох нүүрс зарагджээ” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хөл хориотой өдрүүдийг дуусгаж, “хаалга”-уудыг нээлээ”, “Эхлээд ойгоо хамгаалъя!”, “Ц.Эрдэмбилэг: Клуб, сургалтын төвүүдийг олноор байгуулснаар спорт хөгждөг” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах