Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Чинзориг: Эдийн засаг, төсвийн реформ хийх цаг нь болсон”, “Хоолны газрууд нарийн ногооны оронд мах, байцаа, лууван түлхүү ашиглаж, зарим тохиолдолд шинэ цэс хүртэл гаргаж байгаа” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “2022 оны улсын төсөв ба сайдуудын байр суурь”, ““Петрочайна дачин тамсаг” Монголын хуулийг уландаа гишгэсээр байна” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Г.Сайханбаяр: Халдвар аваад эдгэрсэн цэргүүдийн ачааллыг багасгана”, “Хүнд үед цугласан “хүч”-нүүд буюу Ерөнхий сайд нар өрөөндөө уулзлаа”, “Москва хотноо Монгол Улсын Элчин сайдын яам байгуулагдсан нь” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















