Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Тэрбум мод тарихад 9.2 сая суулгацын нөөцийг арав дахин нэмэгдүүлэх шаардлагатай”, “Э.Бямбажав "Рио Тинто “Нимгэн капиталжуулалтын дүрэм”- ээр Монголын өрийг өсгөж, “Оюу толгой”-г алдагдалтай ажиллуулж байна”, “Ядуурлын стандарт” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Сурвалжилга: Дотооддоо тариалдаг төмсний үнэ ч өсжээ”, “Д.Ганбат: Оюутолгойн асуудлаар Засгийн газраас том үр дүн хүлээж байгаа”, “Угаартсан иргэдийн 45 хувийг хүүхдүүд эзэлж байна” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Д.Цэрэнсамбуу: Театрын ой бол Монголын ард түмний соён гэгээрэл, оюун сэтгэлгээний баяр”, “Ч.Номин: Соёлын боловсрол олгоход хүний амьдралын мөчлөг бүрийг судална”, “Ойн салбарынхны онцлох эшлэлүүд” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















