Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Бямбацогт: Хүний хувийн мэдээлэлд халдсан бол хуулийн хариуцлага хүлээдэг болно”, “Олон Чингис”, “Д.Монголхүү: Цагдаа нар бүх баримтаа дэлгэчихсэн, харин би дэлгээгүй байгаа”, “Н.Аюуш: Охин минь алга болчихоод байхад багш нар нь "Хайр дурлалдаа шатаж яваа" гэж тавлаад хөдөлж өгөхгүй байсан” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Нүүрсний үнэ буурч, Монголын боломж хумигдлаа”, “Хаан банк монгол эзэнтэй болж байвал сайн хэрэг”, “Б.Бат-Эрдэнэ: ШӨХТГ үнийн өсөлтөд хяналт тавих хуулийн зохицуулалт байхгүй” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Дараагийн "ЖДҮ" буюу Хөдөө аж ахуйг дэмжих сан”, “С.Оюунгэрэл: ХААДС долларын зээл, тусламжийг хэнд ямар шалгуураар өгсөн нь тодорхойгүй”, “Койн бол хувьсгал бөгөөд зогсоох аргагүй давалгаа” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















