Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Нийтийн тээвэрт 1500 автобус нэмж байж зай барих боломжтой гэв”, “Ж.Чинбүрэн "Эрүүл мэндийн салбар өвчтөнөөсөө зугтаадаг байсан бол одоо тосч авдаг болно”, “Ардчилсан намын залуу үе алтан хараацайн үүрнээс анх удаа жигүүрээ дэлгэлээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Л.Эрдэнэбулган: Өнгөрсөн онд 116 гол мөрөн, 381 булаг шанд ширгэсэн”, “Шүүх дээр "49 хувь" ялчихлаа”, ““Doublestandart”” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Н.Уртнасан: Уул ус тахих нь мухар сүсэг биш, ЮНЕСКО бүртгэсэн соёлын өв”, “Агуу их хайрын дуулал "Ээж бидэн хоёр"”, “SOS! Малын халдварт өвчин гараагүй аймаг үлдсэнгүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















