Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Д.Ламжав: Өөрчлөлтийг бусад механизмтай уялдуулахгүй өрөөсгөл байдлаар хийвэл Үндсэн хуулиа оршуулах аюултай”, “МАН Ардчилсан намынхнаас илүү найдвар төрүүлэх юм”, “Б.Жадамбаа: Өдөр бүр шавиа сургах гэж оролдохдоо өөрөө сурч байдаг” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас ““Нөхөрлөл” бидний төсөөллөөс хальсан нь”, “Б.Ганзориг: Малын гоц халдварт өвчний вирус үүсгэгч хүйтэнд илүү тэсвэртэй”, “КОВИД-19 болон томуугийн “Твиндемик" аюул нүүрлэж магадгүй” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Монгол хэл бичиг судлалын толь, "Монголын нууц товчоон"-ы нэгэн хөтөч Э.Пүрэвжав”, “Н.Батхүү: “Тэрбум мод” хөдөлгөөн ойн салбар эргэн сэргэх хөшүүрэг мөн” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















