Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Цөмийн эрчим хүч л дэлхийн дулаарлыг зогсооно гэж эрдэмтэд хэлж байна”, “Б.Энх-Амгалан: Зардал хэмнэх нэрийдлээр дархан цаазат газраа эзэнгүй орхиж болохгүй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Төрийн санах ой байхгүй ч түмэн олны санах ой байгаа шүү!”, “Ж.Нямжав: Багш хүн хүүхдийг ялгалгүй харьцах, хайрлах сэтгэлийн гоо зүйг эзэмших ёстой”, “БНХАУ-ын баялаг 20 жилийн хугацаанд 17 дахин өсжээ” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Э.Батшугар: Мэдээллийн технологи, блокчэйнийг зөв хөгжүүлж чадвал эдийн засгаа солонгоруулан тэлэх боломжтой”, “Н.Буянбаатар: Бид дэлхийн тайзны технологиос 60 жилээр хоцорч явна”, “Монгол “улбар шар” зэрэгтэй ч “ногоон”-оор амьдарч байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















