Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 1-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 1-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “О.Батнайрамдал: Уул уурхайгаас олсон орлогоо зарцуулахад биш, арвижуулахад анхаарах цаг болсон”, “Иргэд: Идэш оруулж ирэхийн тулд суманд гарал үүслийн бичиг хөөцөлдөхөд чирэгдэл их гарч байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Ардын намынхан Л.Оюун-Эрдэнийг ажин түжин жинхлэх нь”, “Нүүрсний үнэ өнгөрсөн сараас хойш 142 хувиар буурчээ”, “Ж.Дэлгэрсайхан: Үнийн өсөлтийг түр зуурын шинжтэй гэж зөнд нь орхих буруу” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Н.Тавинбэх: Тавантолгойн цахилгаан станц Оюутолгойн хэрэгцээг бүрэн хангана”, “Х.Амаржаргал: "Рио Тинто" тогтвортой ажиллаж байгаа нь бизнесийн ёс зүйтэй нь холбоотой”, “Алсдаа “аминд орно”, тэдний "хөдөлгөсөн" том төслүүд” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















