Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 6-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 6-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Т.Ганболд: Ирээдүйн өв сан үүсгэх байтугай ач, гучийнхаа олж болох боломжийг бүгдийг нь идээд сууж байна”, “Т.Болд: Украинчууд тусгаар тогтнолынхоо төлөө бат зогсож байгаа гэдгээ илэрхийлж байсан” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “С.Эрдэнэ: Дээд шүүхийн тогтоолоор АН-ын дарга би хэвээр байгаа”, “Монголбанк өөрийн гэсэн толгойгүй болсныг ОУВС анхаарууллаа” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Цэрэнпилийн Балхаажав”, “Т.Энхбаяр: Хөгжлийн үр шимээс эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш хүртэх нь жендэрийн бодлогын үндэс юм”, “Л.Оюун-Эрдэнэ “цаг”-аа эхлүүлэх үү, “цэг”-ээ тавиулах уу?” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах