Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 7-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 7-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ц.Нямдорж: Бээжин, Москвад асуудлаа шийдүүлдэг байсан нөхцөлөөс гараад 30 жил л хар гэртээ хаан, бор гэртээ богд гэдэг зарчмаар төр улсаа авч явах гэж оролдож байгаа он жилүүд шүү дээ”, “О.Батбаяр: Өмнөд Африкт үүсээд буй омикроны давлагаа 1-2 сарын дараа дэлхийн олон улсад үүсэх эрсдэлтэй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “ОЛОН ӨНГӨ: Эмч, эмнэлэг нь чадахгүй болохоор лам, бөө бодогдоно”, “Гацуурны дундаж үнэ нэг сая төгрөгт хүрч, чимэглэлийн үнэ өсжээ”, “Тээврийн компаниуд 10 жилд олох орлогоо зургаан сарын дотор олжээ” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Л.Оюун-Эрдэнэ: Зоримог ажиллах улс төрийн эрх мэдэл ирлээ”, “Монголын коксжсон нүүрсийг Энэтхэгт экспортлох шинэ шугам нээх санал тавьжээ”, “Ардын намын даргын анхаарал татсан арван “үг”” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















