Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 8-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 8-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Н.Тавинбэх: Нийгмийн амьдрал хэвийн горимдоо орсон учраас иргэд ус, цахилгаан, дулааны төлбөрийг өөрсдөө төлөх боломжтой гэж харж байна”, “Д.Уламбаяр: Дипломат боловсон хүчнээ дотооддоо бэлтгэх нь үндэсний аюулгүй байдалтай холбогддог” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Цахим гэмт хэрэг цадигаа алдлаа – I”, “ОУВС: Ядуу буурай орнуудын 60 хувь өрийн дарамтад орсон”, “Т.Сүхбаатар: Монголын зэвсэгт хүчин ялаагүй бол тусгаар тогтнол хагас зуунаар хойшлох байсан” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “МАН: Авлига, албан тушаалын хэрэгт холбогдвол гишүүнээс түдгэлзүүлнэ”, ““E-Mongolia”: Төр 4.8 тэрбумын “цалин” авч, иргэд 52.8 тэрбумыг хэмнэв”, “Цэцэрлэгийн "дундын бүлэг"-т хүүхдээ өгөх бол хүсэлт гаргана” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах