Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Омикрон хувилбар дельтагаас хурдан тархаж байгаа тул Европын зарим оронд зул сарын баярын үеэр хөл хорио тогтоох бололтой”, “С.Эрдэнэ: Э.Бат-Үүлийг хувийн ашиг сонирхлоо хангах ямар нэгэн алхам хийсэн гэдэгт ерөөсөө итгэхгүй байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Замын-Үүдийн тээврийн хөлс тогтворжоогүй, Эрээн хилээ нээгээгүй”, “Дурсамжаар амьдрах хорвоо”, “Asia Nikkei: “Сибирийн хүч-2” бол АНУ-ын эсрэг бамбай” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Россия-1” телевизэд ярилцлага өгчээ”, ““Ипотекийн зээлийг хойшлуулж, иргэд цахилгааны мөнгөө өөрсдөө төлнө”, “Н.Баасанхүү: “Говийн зэрэглээ” төсөл брэнд болж хөгжинө” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















