Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 28-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 28-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “ЗТХ-ийн сайд Л.Халтар: Монголчууд хариуцлагатай байвал Хятадын тал хилээ нээх нь асуудалгүй байгаа шүү дээ”, “Монголчуудыг Бурханы шашин л нэгтгэж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Б.Болорцэрэн: "Болор цом"-ын бэлгэнд ирсэн дээлээ аавдаа өмсүүлсэн”, “Давагдашгүй хүчин зүйлээс давагдашгүй ашиг сонирхол”, “Б.Өнөрмаа: Прокурорыг зөвхөн яллах байр сууринаас ханддаг гэдэг нь ташаа ойлголт” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “2021 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал”, “Л.Алтансүх: Мэргэжлээ буруу сонгох нь эдийн засгийн хохиролтой”, “Түгжрэлийг сааруулах бодлогын түгжрэл” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















