Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 4-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 4-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Дэмбэрэл: Төр өөрөө уймарсан нь өнгөрсөн хоёр жилийн менежмэнтийн алдаа байсан”, “Н.Халиун: Төрийн албаны хүнд суртлаас салчихвал хөргөгч, лангуу авч чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийг бодно”, “Ж.Дэлгэрсайхан: Өнөөгийн бодлогоо хэвээр үргэлжлүүлбэл оны эхний хагасаас төгрөгийн ханш дээр дарамт мэдэрч эхэлнэ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Тахлын үед Монгол, Хятад хоёр л ядуурлыг ялсан болж таарлаа”, “Энэ онд дэлхий дахинд болох онцлох 5 үйл явдал”, “Индонези нүүрсний экспортоо зогсооно” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Иргэдийг онцын шаардлагагүй бол гадаад улс руу зорчихгүй байхыг уриалав”, “АН хаачих вэ?”, “Хятад: Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулах гэж зүтгээд байна вэ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах