Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 7-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын7-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Т.Энхтүвшин: Гуравдугаар сараас хил гаалийн асуудал сайжрах болов уу гэж бодож байна”, “Д.Түвшинбаяр: Үг хэлэх эрх гэдэг хэн нэгнийг доромжилж элдвээр хэлэх эрх биш байлтай”, “Ж.Мөнхцэцэг: Монголын гаалийн татварыг хятадууд өөрсдөө мэдээд тохироод авчихдаг” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Б.Бат-Эрдэнэ: ШӨХТГ шатахууны чанарыг жилд гурван удаа шалгасан”, “Төрийн албаны зөвлөл зарим “Түр дарга”-аа мартав уу!”, “Нэг малыг эдгээхийн тулд нийтийн хүнсээ хордуулсаар байх уу!” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “ЭМЯ: Урьдчилсан байдлаар 10 сорьцоос омикрон илэрсэн”, “Ж.Баттогтох: Казахстан улс үймээнийг дотооддоо шийдэж чадахгүй бол аюулгүй байдлаараа гадныхны өгөөш болох эрсдэлтэй”, “Шинэ яамны ТНБД-аар Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нарыг томиллоо” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















