Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Нүүрсэн яндангийн хулгайч ченжүүдийн шуналын төлөөсөнд сая гаруй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байна”, “Эрээнээс дундын зуучлагчгүйгээр ачаа бараагаа татан авах боломжтой юу?”, “В.Удвал: Манай улсад мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн орчноор аваад үзвэл Цэц гомдлыг хүлээж авах боломжгүй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Олон өнгө: Сайжруулсан нэр зүүсэн болгоныг сайн гэж эндүүрч болохгүй”, “МАН-ын ахмадууд Цэц рүү, залуус нь сайд руу зүтгэж байна”, “О.Баасанхүү: Зовлонтой нь нэг талд хууль, нөгөө талд мөнгө байна” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?”, “У.Анужин: Тайзаа орхисон ч мэргэжлээ бол чадахгүй юм билээ”, “А.Энхтуул: Шавь нараа бэлдэж эхлээд багшийнхаа зовлонг ойлгосон” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















