Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 26-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 26-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх гүний уурхайтай болно”, “Монголыг зэсийн зах зээлд цойлуулах Оюу толгойн гүний уурхай ажиллаж эхлэв” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Нүүрсний үнэ дахин өсөж эхэллээ”, “С.Бямбацогт: Дур мэдэн бусдыг нэгжих, хорих, мөрдөхийг хориглож өгсөн”, “З.Балдандугар: IV тун халдварын хүндрэлийг 90 хувь бууруулж байна” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Л.Оюун-Эрдэнэ: Гүний уурхай эхэлж байгаа нь хөрөнгө оруулагчдад итгэл хүлээлгэсэн сүүлчийн найдлага”, “Ц.Сүхбаатар: Тэтгэврийн зөрүүг арилгах, хэмжээг нь нэмэгдүүлэх талаар төр засагт шаардлага тавиад байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















