Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 28-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 28-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Д.Сарангэрэл: Олон жил алдаатай явж ирсэн тэтгэврийн зөрүүг зөв шийдвэрлэх цаг болсон”, “Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид ба дампуурлын сураг”, “Ерөнхий сайд асан Д.Содном: Шинээр байгуулагдаж байгаа Эдийн засаг, хөгжлийн яамны сайдыг УИХ-ын гишүүдээс томилж болохгүй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Д.Пүрэвсүрэн: Чулуу сонгосон хүний баярласан сэтгэлд баясдаг”, “Олон өнгө: Эмх цэгцтэй байдал эрх чөлөөнд нөлөөлөх нь” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ч.Баяржаргал: Модны навчис сэрчигнэх хүртэл хөөмийн нэг хөг эгшиг”, “Бар жилийн өнгө зурхайд ингэж буужээ”, “Хөгжлийн банк 25 зээлдэгчээ АТГ-т шилжүүллээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















