Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Эмнэлгээр үйлчлүүлэгчдийн 80 хувь нь биеэр ирж үзлэгийн цаг авдаг”, “Л.Энх-Амгалан: Боловсролын салбарт улстөржсөн, мэргэжлийн бус томилгоо гамшгийн хэмжээнд хүрсэн”, “Д.Тэгшбаяр: Нүүрсний орд эзэмшигч нэг настай монгол иргэний өмчлөл хууль ёсных эсэхийг заавал шалгах ёстой” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Ерөнхий сайдын айлчлал тойрсон асуудал”, “"Эрдэнэт" үйлдвэрт шахаа хийдэг улстөрчдийн компанийг ил болгоё”, “Зээлийн хүү "хоолойд тулсан" тул эмэгтэйчүүд нүцгэн жагсана гэв” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хөгжлийн банкны хэрэг: Идсэн “чоно” ялтай, өгсөн “хоньчид” ямбатайгаа үлдэх үү?!”, “Бээжин өвөл, зуны олимпийг зохион байгуулсан дэлхийн анхны хот боллоо” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















