Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Доктор О.Одгэрэл: Цус ойртолт аюулын хэмжээнд хүрсэн гэдгийг батлах баталгаа нь алга”, “Монголбанк Хөгжлийн банкны зээлийн багцыг 2.6 их наядад барихыг шаардсан ч Засгийн газар нэмж зээл гаргахыг хүссэнээр байдал улам дорджээ”, “Долларын урсгалыг гацаагчдыг эх орноосоо урвагч гэж зарламаар байна, Ерөнхий сайд аа” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг”, “А.Ариунзаяа: Хүүхдийн мөнгөний 50 мянгыг шууд хуримтлуулна”, “300 хүүхдийн нэр дээрх оффшор компаниудыг ил болгоно” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Л.Оюун-Эрдэнэ “...Хөгжлийн банкийг “цэвэрлэж” Эксим банк болгоно” гэжээ”, “Аав минь намайг долоон хүүхдээсээ онцолж малчин болгосон”, “Электрон тамхийг дотоод орчинд татахыг хориглож, импортыг хянана” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах