Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “П.Баярхүү: Боомтуудад Хятадын өндөр технологийг оруулж ирье. Төр дийлэхгүй бол компаниуд нэгдэх боломжтой”, “Ч.Номин: Зөвхөн төрийн албан бичгийг л уйгаржин бичигт шилжүүлье, кирилл бичигтэйгээ хослуулан ашиглая гэж байгаа юм”, “Д.Дашмаа: Хөгжлийн банктай холбоотой хэрэг нээхээс татгалзсан, хаасан болон хэрэгсэхгүй болгосон 50 орчим материалыг хянаж дууслаа” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Үндэсний язгуур эрхийн төлөө”, “Зээл аваад төлөөгүй намын гишүүддээ хариуцлага тооцно”, “Шатахууны нөөц байгаа ч үнэ дахин өсөх хандлагатай байна”, “Украины асуудлаарх яриа хэлэлцээ ямар ч үр дүнд хүрсэнгүй” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Г.Очмаа: Германд хатуу хэрэгждэг хоёр зүйл бол цаг барих, хуулиа мөрдөх”, “Нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээвэр явуулъя”, “Аялал жуулчлалын салбар сэргэхэд бэлэн боллоо” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах