Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Иргэд өглөөний дасгалд ирэхдээ цагаа сайн барьж байна”, “Ч.Хашчулуун: Одоо Орос, манайх, ОХУ-ын харьяанд байсан ганц хоёрхон улс л төмөр замын өргөн царигийг ашигладаг”, “Монголчууд бид мухар сүсгийн балчигт живж байна”, “АН-ын тамгыг булаалдсан талуудын маргаан эцэслэгдэв үү” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “АН-ын өвөг фракц МоАХ-г “тараах” зөвлөгөөн”, “Д.Гантөмөр: Аялал жуулчлалын салбарт хүний нөөцийн бодлого хэрэгтэй”, “Засал номыг жилийн аль ч үед хийлгэж болно” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Түгжрэл: Хотыг арван жил удирдсан таван даргын амлалт”, “У.Бямбажав: Нэг өдөрт “Цагаан дара эх” бурхныг бүтээвэл бурхан урлаач боллоо гэж үздэг”, “Хөгжлийн банкны хэрэг хөөн хэлэлцэх хугацаа, хялбаршуулсан журам хоёроор “цайрах” вий” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















