Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Оюу толгойн 2.3 тэрбум ам.долларыг тэглэснээр манайд ирэх ашиг хугацааны хувьд наашлах боломж бүрдсэн”, “Д.Сэрдарам: Технологи хүчээ авч байгаа энэ үед монголчууд хэрсүү байхаас аргагүй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хожмын уршиг буюу анхаарлын гадна үлдсэн нөхөн сэргээх эмчилгээ”, “Д.Баатарсайхан: “Ковид”-ын хуулийг буруу ойлгосноос болж зөрчил их гарсан”, “Улаанбаатар утаагаараа дэлхийд тэргүүлэв”, “Хөгжлийн банкны Н.Мөнхбат дахиад шүүгчээс татгалзаж, дэд захирал асныг хорилоо” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Чөлөөтийн их гурвал”, “Монгол Улс туслах малчдын эрхийг хөсөр хаяжээ”, “Бүтээн байгуулалтаа зун амжуулахгүй бол төсөвтэй нь “ярина”” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















