Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Г.Баасан: Ч.Мөнхбаярын гэм бурууг шүүх тогтоогоогүй байхад ТЕГ ноцтой зөрчил гаргалаа”, “Путины дараах Орос” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Оюуны өмчийг үнэд хүргэх дэд бүтэц алга”, ““Давхар дээл”-ийг хязгаарласан түүх даанч холдоогүй байна”, “Хөгжлийн банкнаас зээл авсан ч хаагдсан ямар хэргүүдийг сэргээв” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Л.Оюун-Эрдэнийн “индекс”-ийг нэмжээ”, “Иргэдийн 84 хувь нь ухаалаг утас хэрэглэдэг ч 18 хувь нь мэдээллээ нягталдаг”, “Ч.Жаргалбаатар: Хөгжлийн банкнаас нөлөөгөө ашиглаж зээл авсан улстөрчид уучлалт гуйж огцроод, хуулийн байгууллагаар шалгуулах ёстой” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















