Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Ц.Элбэгдорж: Хамтарч бүтээе, үйлдвэрлэе, борлуулъя”, “Туул голын эрэг дагуу онцгой байдлын алба хаагчид завьтай эргүүл хийж байна”, “Шашныг өмөөрөхүй”, “Г.Алтанхүүг шүүх хурал хойшлов” зэрэг мэдээ, нийтлэлийг уншиж болно.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Ц.Элбэгдорж: Хамтарч бүтээе, үйлдвэрлэе, борлуулъя”, “Туул голын эрэг дагуу онцгой байдлын алба хаагчид завьтай эргүүл хийж байна”, “Шашныг өмөөрөхүй”, “Г.Алтанхүүг шүүх хурал хойшлов” зэрэг мэдээ, нийтлэлийг уншиж болно.

“Өнөөдөр” сонины дугаарт хэвлэгдсэн “Ц.Батбаярыг хоёр жил, хоёр сар чанга дэглэмтэй ангид хорихоор үйлдвэрлэв”, “Сумынхаа ойд зориулж цэцэрлэг барьжээ”, “Биет бус соёлын өвийг харуулсан анхны хөшөө сүндэрлэнэ”, “Х.Цэрэнчимэд: Бадраа гуайнхаа захиасыг биелүүлээд исгэрээг гадагш гаргаагүй” зэрэг мэдээ, ярилцлагыг онцлож байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Б.Төмөрчулуун: Урвадаг мөнгөнд найдах хэрэггүй, уг гарвалаа үржүүл”, “Н.Батцэрэг Өвөрхангайд, Д.Хаянхярваа Завханд явна”, “Ш.Оюун: Арван аваргын нутгийнхан 90 жилийн ойгоороо сумаа хөгжүүлнэ” зэрэг мэдээлэл, яриа орсон байна.

“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Б.Энхбаяр: УИХ Засгийн газрыг хяналтаасаа алдчихсан”, “Төрийн яамд эзгүй байна”, “Иргэдэд өмчлүүлэхээр хамгаалалтад авсан газарт зөвшөөрөлгүй буухыг хориглоно”, “Б.Бат-Отгон: Бодлогын түвшний авлигаас урьдчилан сэргийлэх асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна” зэрэг гадаад мэдээ, мэдээллийг онцлож байна.


“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Монголын дрифтчид Эрхүүгийн тамирчидтай өрсөлдөнө”, "Нисэх загварын спортын дэлхийн цомын тэмцээн Монголд болж байна”, “Олимпийн аварга Баян-Өлгий аймагт явна”, “С.Эрдэнэ: Нэг жилийн хугацаанд хаашаа явж байгаа, юуг өөрчилж, шинэчлэх вэ гэдгээ тодорхой болгож чадлаа” гэсэн гарчиг бүхий мэдээ, ярилцлагыг нийтлэжээ.


Хуваалцах