Сонины онцлох мэдээний тойм
Н.Батбаяр: Намрын чуулганаар хэлэлцэх эхний асуудал нь эдийн засгийн өршөөлийн хууль, Цахим газар олголт иргэдийг бухимдуулж байна, Тайсоны тухай кино хийнэ зэрэг мэдээллийг онцоллоо.
Мэдээллийн алба

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Булганд хуралдсан нь буруудсангүй ээ” , “Төгрөгийн үнэн төрх”, Ш.Мягмарсүрэн “Гамшгаас хамгаалах сургалт “Улаан номд” оржээ зэрэг нийтлэл, ярилцлагыг онцолж байна. Мөн Гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 хувиар буурчээ, АТГ Ерөнхий сайдад хариуцлага тооцохоо мэдэгдэв, “Улаан нүдэн” дээр хүчилтөрөгч үйлдвэрлэнэ зэрэг мэдээ нийтлэгдсэн байна. Харин хөндүүр сэдэв буландаа “Одоогийн охид ээж шигээ хоол хийж чадахгүй байж ааваасаа ч илүү архи даана” нийтлэлийг толилуулжээ.
“Өдрийн сонин” өнөөдөр тэргүүн нүүрэндээ Гэртээ өнжих завгүй “Хордлогын” Юндэн эмч, “Зуны зуд буюу Хашаатад боссон хар салхины мөрөөр, Ө.Ганзориг Бодлогын хүүг тодорхой хэмжээгээр өсгөх орон зай бий, Д.Цогтсайхан: Ээж маань хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө хүүгийнхээ төлөө өлсгөлөн зарлана гээд байгаа кэрэг ярилцлага нийтлэлийг нийтэлсэн байна. Мөн Монгол бөх ашиг хонжоо, атаа хорслын талбар болж бүр мөсөн мөхжээ, Чингисийн талбайд 100 гаруй хятад иргэн жагсаал хийх гэж оролдов зэрэг мэдээллээс гадна гадаад ертөнцийн цаг үеийн мэдээг нийтэлсэн байна.
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаараас “Монгол ойг үрслүүлж, үржүүлсэн хүн”, Х.Раш: Нарийн царигаа шийдчихсэн бол урд хөршийнхээ итгэлийг илүү татах байлаа, Тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгоно, Д.Цогтбаатарыг гурван хэрэгт шалгаж байна , Л.Гансүхийг цагдан хорих үндэслэлгүй гэв, Г.Ундармаа: Би тайзаа орхиогүй зэрэг мэдээ, нийтлэл ярилцлагыг онцолж байна.
“Үндэсний шуудан” сонины энэ дугаараас П.Сүхбаатар “Монгол банк 15 тонн алт худалдан авснаар валютын нөөц 600 сая доллараар нэмэгдэнэ, АТГ Ерөнхий сайдыг хууль зөрчсөн гэж үзлээ, Н.Батбаяр: Намрын чуулганаар хэлэлцэх эхний асуудал нь эдийн засгийн өршөөлийн хууль, Цахим газар олголт иргэдийг бухимдуулж байна, Тайсоны тухай кино хийнэ зэрэг мэдээллийг онцоллоо.


















