Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Төмөр замаар овоглосон Раашийнх”, “Ийм л пээдгэр байж дэлхийд барилддаг байна”, “Эхнэрээ уурхайн нүхэнд булсан байжээ”, “Хятадад эсэргүүцлийн цуглаан боллоо”, “Ц.Элбэгдорж: Ажиглагчийн статус бидэнд хангалттай” гэсэн гарчигтай мэдээллийг уншиж болно.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Төмөр замаар овоглосон Раашийнх”, “Ийм л пээдгэр байж дэлхийд барилддаг байна”, “Эхнэрээ уурхайн нүхэнд булсан байжээ”, “Хятадад эсэргүүцлийн цуглаан боллоо”, “Ц.Элбэгдорж: Ажиглагчийн статус бидэнд хангалттай” гэсэн гарчигтай мэдээллийг уншиж болно.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарын “Хөлдүү хөрөнгө оруулалт”, “Том ширхэгт тоосонцор багасаагүйгээс үзвэл бид ногоон байгууламжаа хангалттай бий болгож чадаагүй юм уу даа”, “Бэрх-Уул ордын хүрээлэн буй орчны судалгааг эхлүүлжээ” нэртэй мэдээнүүдийг онцлож байна.

“Үндэсний шуудан” сонинд “Гурван улсын төрийн тэргүүн юу ярив”, “Асуудалтай шүүгч С.Амардэлгэр авлигад өртөх вий дээ”, “Оюутолгойн үйлдвэрт эвдрэл гарчээ”, “Зам, тээврийн салбарт юу үлдээв”, “Морин жилийн тэргүүн дэвжээ тодорчээ” зэрэг мэдээ, мэдээлэл, ярилцлагыг нийтлэжээ.

“Улс төрийн тойм” сонинд “Ж.Батсуурь: Үр дүнд хүрч байвал хамтарсан Засгийн газар байгуулахад болохгүй гэх зүйлгүй”, “Д.Сугар шиг сугардаггүй болоорой”, “Монгол бөхийн эрхэм дээд цолтондоо үндэтгэл үзүүллээ”, “Эрлийн баг хайгуулаа үргэлжлүүлсээр” гарчигтай ярилцлага, мэдээнүүд нийтлэгджээ.

“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаарт “Орон сууцны ипотекийн зээлийн талаар иргэдийн тавьж буй нийтлэг асуултууд”, “Хууль зүйн дэд сайд чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ”, “Э.Ням-Очир: Алтан медаль авахын төлөө хичээнэ” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

Хуваалцах